СӨБ-АХП-ын танилцуулга

АХП танилцуулга, заавар     Түгээмэл асуулт хариулт     Улсын дундаж     Ажиглалтын хуудас татаж авах     Програм дээр алдаа гарвал !!!    

Түгээмэл асуулт, хариулт

  • Хичээлийн жил солиход хүүхдийн мэдээлэл харагдахгүй байгаа? /эсвэл устсан/
    Хариулт: Хүүхдийг нэмэх товч дарж нэмдэг. Ингэхдээ БҮРТГЭЛИЙН САНГААС ОРУУЛАХ товч дарвад хуучин шивж оруулсан мэдээлэл харагдана. Оруулах хүүхдүүдээ сонгоод ОК товч дарна.
  • ИРЦ хэсэгт хүүхдийн мэдээлэл давхардаж харагдаад байгаа?
    Хариулт: Давхардаж буй хүүхдийн мэдээлэл бүртгэлийн санд байна гэсэн үг. Та БҮРТГЭЛИЙН САНГААС ОРУУЛАХ товч дарж тухайн хүүхдээ /давхардаж буй/ сонгоод ОК дарж оруулан, буцаагаад ХАСАХ товч дарж хасвал ИРЦ хэсэгт харагдахгүй болно.
  • Ирц хадгалагдахгүй, статистик мэдээллийн хэсэг ажиллахгүй байгаа?
    Хариулт: Календарь буюу цагийн тохиргоо [English-US] хэл дээр байх ёстой. Тохируулгыг энд дарж харна уу.
  • Ажиглалтын хуудсыг бөглөөд дуустал алдаа заагаад /connection already, error date format гэх мэт/ хадгалагдахгүй байгаа?
    Хариулт: Календарь буюу цагийн тохиргоо [English-US] хэл дээр байх ёстой. Тохируулгыг энд дарж харна уу.
  • Компьютерээ форматлах, солих, ажилаа өгөх, програм дахь мэдээллийг зөөвөрлөх бол хуучин мэдээллээ яаж авах вэ?
    Хариулт: Хуучин шивж оруулсан мэдээллийг хадгалж авах бол энд дарж мэдээллэл авна уу
  • Хүүхдийн нэрс цагаан толгойн дарааллаар болохгүй байна?
    Хариулт: Нэрсийг ямар ч дарааллаар хийсэн болно. Харин эрэмбэлэхдээ НЭР гэсэн баганын толгой НЭР гэсэн үг дээр дарж эрэмбэлнэ. [А-Я, Я-А]
  • Шинээр суулгаад хичээлийн жилээ сонгох гэтэл хичээлийн жилүүд харагдахгүй байгаа?
    Хариулт: Суулгахдаа ZIP файлаа задлаагүй суулгасан байна. Татаж авсан ZIP файл дотрохи SQL Server Compact Edition-г суулгаарай. Зааврыг энд дарж харна уу