CALENDAR
 

Үнэлгээний үр дүн

Дэвтрийн бүтэц
 
Нэмэлт

Даалгавартай холбоотой түгээмэл асуулт, хариулт 2023 он                                                                                                                                                

1.Хөгжим болон хөдөлгөөн, эрүүл мэндийн даалгаврыг хаанаас авч ашиглах боломжтой вэ?

Хариулт: Хөгжмийн болон хөдөлгөөн, эрүүл мэндийн даалгавруудыг хөгжмийн багш, биеийн тамирын багш нар тус тусын эрхээр нэвтэрч авч ашиглах боломжтой. 

Бусад сургалтын чиглэлийн даалгаврыг бүлгийн багшийн эрхээр нэвтэрч авч ашиглана. 

2. Даалгаврын зурагт үзүүлэн, материалыг хаанаас авч ашиглах вэ?

Хариулт: Тухайн даалгаврын хэрэглэгдэхүүн цэсийг сонгоход, хэрэглэгдэхүүн татаж авахыг илэрхийлсэн доош чиглэлтэй цэнхэр өнгийн суман тэмдэг дээр дарснаар таны компьютерт татагдаж ашиглах боломжтой болно.

3. Даалгаврын ажлын хуудас, зурагт үзүүлэн, материалыг заавал хэвлэж, олшруулж ашиглах уу?

Хариулт: Ажлын хуудсыг заавал хэвлэж олшруулан хүүхэд бүрээр ажиллуулна.

Зурагт үзүүлэнг хэрхэн ашиглах нь багшийн өөрийн сонголт бөгөөд зурагт үзүүлэн, материалыг хэвлэх, зурагт, дэлгэц дээр нээн харуулж хүүхдээр заалгах, нэрлүүлэх, тайлбарлуулах зэргээр ашиглана. 

4. Хөгжмийн даалгавар гүйцэтгэх явцад энгийн хөгжмийн зэмсгүүдээс аль нэг төрөл нь тодорхой тоо, ширхгээр дутах зэрэг хүндрэлтэй үед яах вэ?

Хариулт: Ойролцоох цэцэрлэгийн багш нартай хамтран шаардлагатай энгийн хөгжмийн зэмсгийг бүрдүүлэх боломжтой, боломжгүй тохиолдолд багш өөрт байгаа энгийн хөгжмийн зэмсгийг орлуулан хэрэглэж болох ба бусад тохиромжтой эд зүйлийг ч энгийн хөгжмийн зэмсгээр орлуулан ашиглах боломжтой. 

5. Хөгжмийн даалгаврын дуу, ая, бичлэгийг заавал DVD-г ашиглан гүйцэтгүүлэх шаардлагатай юу?

Хариулт: Багшийн ажиллаж байгаа интернэт орчин найдвартай, боломжтой тохиолдолд даалгаварт байгаа дууны линкийг интернэтэд хуулж хайлт хийснээр ашиглах боломжтой. 

6. Хөгжмийн даалгаварт өгөгдсөн дууг хүүхэд заавал мэдэж, Монгол хэлээр дуулж, хөгжимдөх шаардлагатай юу?

Хариулт: Тухайн даалгаврыг сайтар уншиж  танилцаарай. Даалгавар гүйцэтгэх явцад хүүхдэд дууг заавал нэрлэж, дуулахыг санал болгохгүй /тухайн дууны нэр, шүлгийг, үгийг хүүхэд бүр мэдэхгүй байх, сургуульд бэлтгэгдсэн өөр өөр орчин нөхцөлийг  тооцсон/ гэдгийг багш анхаарах хэрэгтэй. Хүүхдээс дууны нэр, шүлэг, үгийг мэддэг эсэхийг асуухад хүүхэд мэдэж байгаа тохиолдолд хүүхэд дууг даган дуулах үйлдлийг  хориглохгүй. Даалгаварт өгөгдсөн дууг хүүхэд мэдэхгүй байх тохиолдолд өөрийн мэддэг дуунд тулгуурлан даалгаврыг гүйцэтгүүлнэ.

Казах, Тува багш, хүүхэд эсвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, багш өмнө нь зааж байгаагүй, хүүхэд мартсан зэргээс хамаарч дууны шүлэг, аяыг мэдэхгүй тохиолдолд, багш орчуулан хүүхдэд дуулж өгөх, хамтран дуулах, зааж өгөх зэргээр даалгаврыг гүйцэтгүүлэх ба эсвэл хүүхдэд өөрийн мэддэг дуугаа дуулах, хөгжимдөхийг санал болгож түүнийг дэмжих аргаар даалгаврыг ажиллуулна.

Гарын авлага ЭНД дарж татаж авна уу

Үнэлгээний даалгаврыг ЭНД  дарж татаж авна уу

 
Санамж